”Барууны сектор” бүлгийн лидер Дмитрий Ярош Украины ерөнхийлөгч Петр Порошенкод хандан Виктор Януковичийн хувь тавилангаар замнах гээгүй бол зогсохыг сануулжээ.
“Хэрэв Петр Алексеевич Порошенко ухаарахгүй бол манайд, Украинд шинэ ерөнхийлөгч, шинэ дээд командлагч гарч ирнэ… Үүнд итгэхгүй хүн байвал Януковичид захидал бичнэ биз. Бүтэхгүй гэсэн нь бүтдэгийг тэр батлаад өгнө” хэмээн Ярош сүлжээн дэх хуудсандаа бичжээ.
Тэрээр Донбасст онгоц статус олгосон хуулийг үндэстний эсрэг гэж үзэж байгаа гэнэ. “Нууц санал хураалтаар батлагдсан уг хууль хуулийн хүчингүй” гэж тэр онцолсон байв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР