“Тэнгэрийн ташуур” балет бэлэн болжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.19-нд нийтлэгдсэн

“Тэнгэрийн ташуур” балет бэлэн болжээ

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын шинэ уран бүтээл бэлэн болжээ. Тэд ирэх зургадугаар сарын 12-нд “Атилла” буюу “Тэнгэрийн ташуур” үндэсний түүхэн балетыг тайзнаа анх удаа тоглох гэж байна. Энэхүү балетын хөгжмийг А.Батдэлгэр, цомнолыг Ардын жүжигчин Б.Жамъяандагва бичжээ. Одоогоор Аттила хаанд О.Ганцоож тоглохоор болсон байна. Мөн театрын гоцлол бүжигчин Г.Батчимэг, Б.Саруул, Х.Мөнгөнхөлөг нар бусад бусад дүрүүдэд тоглохоор бэлтгэж байгаа юм.  “Тэнгэрийн ташуур” балетын тайзны зураачаар Г.Ганбаатар, хувцас загварыг Г.Оюун нар бүтээж байна.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж