Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн болж өргөжлөө

Хуучирсан мэдээ: 2014.09.19-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн болж өргөжлөө

Салбарын бүтцийг боловсронгуй болгохын тулд Эрчим хүчний сайдын 94 тоот тушаал 2014 оны долдугаар сарын 17-ны өдөр гарч, ЭХЯ-ны харьяа “Эрчим корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрыг ЭХЯ-ны харъяа “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” төрийн өмчит үйлдвэрийн газар болгож өөрчлөн зохион байгуулсан байна. Энэ тухай мэдээллийг Эрчим хүчний яамнаас өнөөдөр манайд мэдээллээ.

Ийм өөрчлөлт хийснээр Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн нь судалгаа, эрдэм шинжилгээний төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, эрчим хүчний зураг төсөл боловсруулахын зэрэгцээ урд нь Эрчим хүчний хөгжлийн төв ТӨҮГ-ын эрхэлж байсан норм нормативын хяналтын асуудлыг давхар эрхлэхээр болж өргөжиж байгаа аж.

Г.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж