Найруулагч Наранбаатар, Б.Лхагвасүрэнтэй хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

Найруулагч Наранбаатар, Б.Лхагвасүрэнтэй хамтран ажиллана

Улсын драмын эрдмийн театрын найруулагч Н.Наранбаатар сүүлийн үед үзэгчдийг ёстой л уран бүтээлээрээ бөмбөгдөж байгаа. Түүний найруулсан “Парисын дарь эхийн сүм” жүжиг “Гэгээн муза” наадмаас шилдэг дуулалт жүжгийн төрөлд гол шагналуудыг авсан. Маргаашнаас эхлэн Оросын нэрт жүжгийн зохиолч Красногоровын зохиол “Би ч гэсэн жаргамаар байна” жүжиг түүний найруулгаар УДЭТ-ын тайзнаа тавигдах гэж байгаа. Энэхүү жүжгийн ажлаа дуусаад найруулагч маань шинэхэн уран бүтээлийн ажилдаа ханцуй шамлан орох сурагтай. Түүнд ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн өөрийн нэгэн түүхэн жүжгийн зохиолыг санал болгожээ. Найруулагч залуу энэхүү мэдээг сонсон их л урам зоригтой байгаа гэнэ.
С.Энхлэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж