Ш.Батцэцэгийг АСЕАН-ын төлөөлөгчөөр томилов

Хуучирсан мэдээ: 2014.09.19-нд нийтлэгдсэн

Ш.Батцэцэгийг АСЕАН-ын төлөөлөгчөөр томилов

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр дараах томилгоог хийлээ. Үүнд Монгол Улсаас Зүүн өмнөд Азийн орнуудын нийгэмлэгийн дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Шагдарын Батцэцэгийг томиллоо. Тэрээр Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонези улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан юм. Энэ бүс нутгийн улс орнуудыг эгнээндээ нэгтгэсэн Зүүн өмнөд Азийн орнуудын нийгэмлэг /Association of Southeast Asian Nations/ буюу АСЕАН-ы бүсийн чуулганд манай улс 1998 онд оролцож, 2005 онд Найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд нэгдэн орсон ба цаашид АСЕАН-тай яриа хэлэлцээний түнш болох зорилт тавьж байгаа. Мөн АСЕАН-ы дэргэд сууж байсан Байнгын төлөөлөгч Ц.Жамбалдоржийг өнгөрсөн дөрөвдүгээр сард эгүүлэн татсан тул дээрх томилгоог хийжээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж