&#34Намар намрын намар&#34 тоглолтод саатаарай

Хуучирсан мэдээ: 2014.09.19-нд нийтлэгдсэн

&#34Намар намрын намар&#34 тоглолтод саатаарай

Ургацын талбайд хөгжөөн тасрахгүй
Уудам бэлчээрт шуугиан татрахгүй
Алтан намар он жил улиравч дуурсгалтай
Аяны шувуудыг дагаад нисчихгүй нь сайхан

Ай даа намар цаг
Алтан сайхан цаг
Ай даа намар цаг
Амьдрал тэтгэх цаг.

Тиймээ намар цаг иржээ. Тэр дундаа дуунд дуртай ард түмэн бидний хүндэтгэн сонсдог дуучдын намрын тоглолт эхэллээ.

“Намар намрын намар” нэртэй нийтийн дуучдын нэгдсэн тоглолт өнөөдөр буюу есдүгээр сарын 19-нд 19.00 цагаас Монгол бөхийн өргөөнд тоглогдох гэж байна. Энэ намрын хамгийн анхны нээлтийн тоглолтод Монгол Улсын Гавьяат жүжигчин Н.Чулуунхүү, Б.Сийлэгмаа болон Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэтунгалаг, Б.Батболд, Э.Оюумаа, Л.Банзрагч, Д.Бурмаа, Д.Намсрайноров, А.Түмэн-Өлзий, П.Жимсээ нарын уран бүтээлчид оролцох аж.

Бодол хүслийн жигүүр цуцахгүй
Борхон зүрхний хайр дундрахгүй
Алтан намар эсэн энхийн ерөөлтэй
Аясын салхийг дагаад хийсчихгүй нь сайхан

Ижил нөхдөө мартахын аргагүй
Эгшиг дуугаа таслах учиргүй
Алтан намар аялгуу айзмын уянгатай
Алслах нарыг дагаад буцчихгүй нь сайхан.

Намар цагаа гэж..

            Ч.БОРГИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж