А.Гансүхийн өмгөөлөгч давж заалдана гэв

Хуучирсан мэдээ: 2014.09.18-нд нийтлэгдсэн

А.Гансүхийн өмгөөлөгч давж заалдана гэв

Иргэн Л.Даваапил нь Зам, тээврийн сайд А.Гансүхийг “Самсунг” компанитай Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын гэрээ байгуулахдаа албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, 3,6 тэрбум төгрөг завшсан гэх мэдээллийг твиттер хуудсаар тараасан хэмээн шүүхэд хандсан. Сайд А.Гансүхийн гомдлоор АТГ хэргийг шалгаж, өнгөрөгч дөрөвдүгээр сард Л.Даваапилийг хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүтгэлэг тараасан гэж хэргийг прокурорт шилжүүлсэн. Энэхүү хэргийг шүүх хурал өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны  I шүүхэд болж, шүүх хуралд А.Гансүхийн өмгөөлөгчийг оролцуулалгүй, хэргийг шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгосон байна. Тиймээс А.Гансүхийн өмгөөлөгч давж заалдана гэдгээ мэдэгджээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж