Хууль бусаар самар гаргасан байцаагчдад ял оноов

Хуучирсан мэдээ: 2014.09.18-нд нийтлэгдсэн

Хууль бусаар самар гаргасан байцаагчдад ял оноов

Замын-Үүдийн хилийн боомтоор их хэмжээний самар нэвтрүүлсэн этгээдүүдэд хорих ял оноожээ. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх энэ сарын 11-12-ны өдрүүдэд дээрх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Х.Амартүвшинд зургаан жил зургаан сарын хугацаагаар  хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлэхээр,  мөн шүүгдэгч О.Эрдэнэд зургаан жил зургаан сар, Гаалийн улсын байцаагч  Б.Лхагвадорж, Б.Уранчимэг, Д.Отгонбилэг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар  тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч,  хоёр жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр, Улаанбаатар Төмөр замын удирдах газрын ажилтан  Б.Эрдэнэхүү, П.Бат-Эрдэнэ нарыг мөн албан тушаалаас нь буулгаж хоёр жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тус тус шийтгэж, тэдгээрийн хувийн байдлыг харгалзан Б.Лхагвадоржид оноосон ялыг хоёр жилийн хугацаагаар, Б.Уранчимэг, Д.Отгонбилэг, Б.Эрдэнэхүү, П.Бат-Эрдэнэ нарт оноосон ялыг нэг жилийн хугацаагаар тус тус  тэнсэж хянан харгалзах ял оноожээ.

М.ЯЛАЛТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж