
Францаас НҮБ-д суугаа элчин сайд, Аюулгүйн зөвлөлийн ерөнхийлөгч Жерар Аро тэргүүтэй гишүүд ноён ерөнхийлөгчид хандаж, Гаити улсын дэд бүтцийг сэргээн босгож, энх тайван байдлыг сахих баталгаа бүхий хуулиа дээдэлдэг улс болох, тогтвортой хөгжил цэцэглэлтийг нийт гаитичуудад авчрах зэрэг хамгийн чухал нэн тэргүүний зорилтуудын төлөө ухралгүй, урагш давшин ажиллахыг хүсч буйгаа илэрхийлсэн байна. Түүнчлэн Аюулгүйн зөвлөлийн нэрийн өмнөөс ноён Аро Гаити улсын бүх улстөрчдөд хандан цаашид болох сонгуулийн кампанит ажил, ээлжит сонгуулийг иргэдийнхээ хүсэл эрмэлзлийг тусгасан ил тод, хуулийн дагуу, үр дүнтэй байдлаар явуулж байхыг уриалжээ.
Б.Энхцэцэг