Фото: Andy Buchanan / AFP
Шотландын тусгаар тогтнолын төлөөх хүмүүс болон тэдний эсрэг талынхны санал бүх нийтийн санал асуулга явуулахаас нэг хоногийн өмнө бараг тэнцүү байгааг есдүгээр сарын 17-нд Ipsos-Mori компанийн явуулсан санал асуулга харууллаа.
Шотландын STV телевизийн захиалгаар хийсэн санал асуулгаар асуугдагсдын 51 хувь нь нэгдмэл улсын төлөө байгаа бол 49 хувь нь тусгаарлахын төлөө байна. Санал асуулгад 16-гаас дээш насны 1,4 мянган шотландчууд хамрагджээ.
Өмнөх долоо хоногийн санал асуулгаар бүс нутгийн тусгаар тогтнолын төлөө 48 хувь байсан бол эсрэг тал нь 52 хувьтай байлаа.
Шотландын тусгаар тогтнолын талаар бүх нийтийн санал асуулга энэ 18-ны өдөр явагдах бөгөөд Хэрэв олонх нь Их Британиас тусгаарлахын төлөө санал өгвөл 2016 оны гуравдугаар сарын 24-нд Шотланд тусгаар тогтнолоо зарлах юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР