Уул уурхайнханд үнэлгээ хийжээ

Хуучирсан мэдээ: 2014.09.18-нд нийтлэгдсэн

Уул уурхайнханд үнэлгээ хийжээ

Уул уурхайн яам, Нээлттэй нийгэм форумтай хамтран  төрийн өмчит уул уурхайн компаниудын засаглалд үнэлгээ хийжээ. Энэхүү үнэлгээнийхээ дүнг танилцуулах хэлэлцүүлгийг маргааш зохион байгуулна. Хэлэлцүүлэгт Нээлттэй нийгэм форумын гүйцэтгэх захирал П. Эрдэнэжаргал, Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч. Отгочулуу, "Төрийн өмчит уул уурхайн компаниудын засаглалын үнэлгээ" судалгааг хийсэн судлаач, Д. Байлыхүү болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцоно. Хэлэлцүүлэг 11.00-13.00 цагт Нээлттэй нийгэм форумын байранд болох гэнэ.

 О.САРНАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж