Хятад эрчим хүчний хомсдолд орж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2011.05.19-нд нийтлэгдсэн

Хятад эрчим хүчний хомсдолд орж болзошгүй

2011 он гарсаар Хятад улсад цахилгаан эрчим хүчний хомсдол нүүрлэж, тус улс эрчим хүчний хязгаарлалт тогтоож эхэлжээ. Хятадын төрийн мэдлийн эрчим хүчний компаниуд ашиг олохоосоо илүүтэй алдагдалд орж эхэлсэн тул тус улс дотоодын эрэлтийг хангах зорилгоор гадагш дизель түлш экспортлохыг хоригложээ.

Хятад жил бүрийн зун цахилгааны хэмнэлт хийдэг ч нүүрсний үнэ өсч, усан эрчим хүч үр ашиг багатай байгаа зэргээс шалтгаалан энэ зун илүү урт хугацаагаар эрчим хүчний хязгаарлалт хийж магадгүй байна.

Хятадын эрчим хүчний 50 хувийг хангадаг таван томоохон компани 2011 оны эхний улиралд нийт 1,62 тэрбум ам.долларын алдагдалтай ажилласан бөгөөд энэ зун эрчим хүчний хангалт маш муу байх талаар урьдчилсан анхааруулга өгч эхэлжээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж