Өнөөдөр Чаплингийн төрсөн өдөр | News.MN

Өнөөдөр Чаплингийн төрсөн өдөр

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Чаплингийн төрсөн өдөр

Алдарт жүжигчин Чарльз  Спенсер Чаплин 1886 оны 04 сарын 16 нд Английн Лондон хотын East street хэмээх газар мэндэлжээ. Чарли Чаплин дэлхийн 1-р дайнаас өмнөх   шилдэг сайн жүжигчин мөн шилдэг кино найруулагчдын тоонд зүй ёсоор ордог билээ. Тэрээр энгийн нэг томдсон өмд бариу хүрэм өмсөн ихэвчлэн ядуу эрийн дүрийг бүтээн олон үзэгчдийг инээлгэн мөн яг л тэр дүрээрээ хүний сэтгэлийг хөдөлгөн нулимсыг нь гаргаж чаддаг гайхалтай жүжигчин билээ.  Түүний аав ээж нь хоёулаа театрын дуучин жүжигчин байжээ. Чаплинг 3 настай байх үед аав ээж нь салж энэ үеэс түүний амьдралын хүнд хэцүү үе эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Түүний ээж нь хүнд өвчтэй харин аав нь бор дарсанд дуртай нэгэн байсан тул түүний бага насны амьдралд мөнгөгүй ядуу хүнд хэцүү их байжээ. Тэр ч  байтугай хэсэг хугацаанд асрамжийн газар ч амьдарч байсан гэдэг. Түүний ээж театрт дуулж жүжиглэж амь амьдралаа залгуулдаг байж. Ээж нь Чаплинг өдөр болгон  өөрийн теарт тийш дагуулан явдаг байжээ. Нэгэн өдөр ээж нь тайзан дээр дуулж байгаад гэнэт түүний хоолой гарахгүй болоход тавхан настай Чаплин хүү гаран ээжийнхээ дууг гүйцээн дуулсан гэдэг. Удалгүй ээж нь огт дуулж чадахаа болин түүний хувьд хүнд хэцүү амьдрал угтан авсан юм. Мөнгөгүй учир сургуульд ч явж чадалгүй ажил хийдэг байжээ. Бяцхан Чаплин сонин зарж өөр бас бус ажил хийж хоолныхоо мөнгийг олдог байжээ. Гэвч энэхүү ядуу зүдүү ядуу амьдрал нь түүний алдартай жүжигчин болох хүсэл мөрөөдлийг нь хурцалсан уу гэхээс мохоож чадаагүй билээ.  Тэрээр 12 настайдаа нэгэн явуулын цирктэй таарснаар түүний амьдралын хамгийн том эргэлт болох нь тэр. Энэ үеэс жүжиглэх урлагт суралцаж яваандаа 17 настайдаа жинхэнэ жүжигчин болчихсон байжээ. Тэрээр 24 настайдаа анхны киногоо хийж тун удалгүй хоёр дахь дуугүй кино болох “Венец дахь авто машины уралдаан” хэмээх киногоо олны хүртээл болгосон билээ. Тэрээр нийтдээ 80 кино бүтээсэн байна. Үүнээс жүжигчнээр дүрд тоглосон нь 35, өөрөө зохиолыг нь бичиж найруулан, өөрөө тоглосон кино 15, өөрөө бичиж найруулж тоглон  өөрөө продюсерласан 12 кино, мөн 8 кинонд жүжиглэсэн бас хөгжмийг нь зохиосон гэсэн  тоо баримт байдаг юм байна. Мөн түүний дуусгаж амжаагүй 8 кино байдаг юм байна.  Чарли Чаплингийн сонирхолтой баримтуудаас хүргэе
Чарли Чаплин 4 удаа гэрлэсэн. Тэрээр хоёр дахь эхнэр Lillita McMurray – тай танилцах үед эхнэр нь арван хоёр настай байжээ. Өөрөөр хэлбэл Чаплин эхнэртэйгээ хамтарч” Хүүхдүүд” кинондоо тоглохдоо өөрөө 17- той ирээдүйн эхнэр нь 12 -тай байжээ. Ийнхүү 4-н жилийн дараа эхнэрээ 16 нас хүрэхэд  нь гэрлэсэн гэдэг. Тэрээр Чаплингийн 2 хүүхдийг гаргаж 1927 онд салцгаажээ. Түүний бүтээсэн 3 кино АНУ-ын шилдэг 100 киноны жагсаалтанд багтсан байдаг юм байна. Үүнд “ Алтны хойноос” “Их хотын гэрэл” “Орчин цаг” гэсэн 3 кино нь оржээ. Энэхүү жагсаалтанд АНУ-ын алтан кино буюу энэ орны өв эрдэнэ хэмээн хүндлэгдсэн кинонууд багтдаг юм байна.
Чапли Чаплин 1919 United Artists хэмээх компани байгуулж байжээ. Мөн 1917 онд холливиудад өөрийн кино студи байгуулсан гэдэг. Тэрээр энэхүү кино студээ өөрийн нэрээр нэрлэсэн  бөгөөд энэ кино студи одоо ч байдаг юм байна. Одоо энэ студид түүний зарим нэгэн алдартай кинонуудаас тоглогддог юм байна.  Энэхүү кино студийг барихад 3-хан сар зарцуулагдсан байна.
Чарли Чаплин 1925 онд Тime  сэтгүүлийн нүүрэн дээр гарсан анхны жүжигчин гэнэ. Алдарт жүжигчин Чарли Чаплинд Elizabeth II хатан хаан рыцарийн зэрэг 1975 онд хүртээж байжээ. Мөн сонирхуулахад Чарли Чаплингийн нэрээр нэрлэсэн Чаплингийн  өргөн чөлөө хэмээх гудамж San Fernando хэмээх газар байдаг юм байна. Чаплингийн амьдарч байсан гэр нь тэр өөрөө зураг төслийг нь гаргаж түүний студийн урчууд барьсан байшин  байдаг бөгөөд Беверли хиллзед байдаг гэнэ. Мөн сонирхуулахад Чарли Чаплин Алберт Эйнштейн нар  дотны найзууд байсан ажээ. Мөн хожим Чаплингийн дүрийг бүтээсэн жүжигчин Robert Downey энэ дүрээрээ академийн шагналд нэр дэвшсэн байна. Чарли Чаплин 1977 оны 12 сарын 25 нд нас барсан билээ.

бичлэг http://world.news.mn/video/739.shtml

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

hm 2010-04-15 124.158.67.82

chaplinii geech yuun chaplingiin gej hodooniihon dyrem barimtlahgyi shuluuhan garuud shyy

Avatar

Зочин 2010-04-15 220.101.138.148

1186 gej um yu ch alga daa maanaguud aa unshij chaddag ch um uu ugui yu b** med ene setgegdel bicheed baigaa humuus

Avatar

Зочин 2010-04-15 220.101.138.148

Charlie Chaplin bol aguu hunMinii durtai jujigchdiin neg mon boloi

Avatar

whahaha 2010-04-15 202.179.21.36

hehe

Avatar

hudlaa bna 2010-04-15 202.170.83.234

1186 bish 1889 shdee sn unshaachee

Avatar

Naiz in 2010-04-15 202.131.234.76

Augaa ih Chaplinii sunsuug bayarluulya

Avatar

Naiz in 2010-04-15 202.131.234.76

Augaa ih Chaplinii sunsuug bayarluulya

Avatar

saikhanaa 2010-04-15 180.235.172.35

yag unen

Avatar

Зочин 2010-04-15 202.170.85.9

ТА ЦАЛИНГААС ГАДНА БАЙНГЫН ТОГТМОЛ ОРЛОГО ХҮСЧ БАЙНА УУ МОНГОЛЫН FXCLUB-ЭЭС ЗОХИОН БАЙГУУЛДАГ FOREX БУЮУ ОЛОН УЛСЫН ВАЛЮТ АРИЛЖААНЫ АНХАН ШАТНЫ СУРГАЛТАНД БҮРТГЭЖ БАЙНА СУРГАЛТ 2010 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 17-НД 12 ЦАГААС ЭХЭЛНЭ ТА БИДЭНТЭЙ НЭГДЭЖ МАНАЙ CLUB-ЫН ГИШҮҮН БОЛСОНООР БУСАД 380 ГАРУЙ FOREX-ЫН ХУДАЛДААЧИД БОЛОН FXCLUB-ЫН ГИШҮҮДТЭЙ АРИЛЖААНЫ ТУРШЛАГА ТАКТИКАА СОЛИЛЦОН ХАМТАРЧ АРИЛЖАА ХИЙЖ НЭГ ХАМТ ОЛОН БОЛОХООС ГАДНА FXCLUB-ЭЭС ЗОХИОН БАЙГУУЛДАГ FOREX-ЫН АНХАН ДУНД ГҮНЗГИЙ ШАТНЫ СУРГАЛТАНД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРАГДАХ БОЛНО ХОЛБОО БАРИХ УТАС 96656007 99994510 99079812 WEB VVVVVVFXMNBIZ

Avatar

Tulgaa 2010-04-15 202.170.67.220

Uneheer aguu jujigchin shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж