Сонгон шалгаруулалт 22-нд дуусна

Хуучирсан мэдээ: 2014.09.18-нд нийтлэгдсэн

Сонгон шалгаруулалт 22-нд дуусна

Шүүхийн шийдвэрээр цуцлагдсан 106 талбайд дахин тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт эхэлсэн. Эхний ээлжинд 14 талбайд сонгон шалгаруулалт явуулж байгаа бөгөөд 10 гаруй компани оролцохоор материалаа өгсөн байна. Сонгон шалгаруулалтын эцсийн дүн энэ сарын 22-нд гарах юм.  Дээрх 14 талбайд лиценз эзэмшиж байсан аж ахуйн нэгж босго үнэ төлөхгүйгээр сонгон шалгаруулалтад оролцох давуу эрхтэй юм байна. Хэрэв сонгон шалгаруулалтад тэнцээгүй бол ялсан компанийн босго үнэд төлсөн төлбөрийг нөхөн олговороор авч хохирлоо барагдуулах аж. Нийт нутаг дэвсгэрийн 6.49 хувьд сонгон шалгаруулат зарлаж хайгуулын лиценз олгоно. Эдгээр талбайд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн байна.

 Г.АНХТУУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж