Өнгөрсөн лхагва гаригт ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Засгийн газраа байгуулснаас хойш анх удаа том хэмжээний хэвлэлийн хурал зохиожээ. ОХУ-ын экс Ерөнхийлөгч Владимир Путин ийм хэвлэлийн хурал жил болгон зохион байгуулдаг байсан юм. Ажиглагчид Дмитрий Медведевийн энэ алхам ирэх жил болох ОХУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэл гэж үзэж байна. Ирэх сонгуульд одоогийн ерөнхий сайд В.Путиныг дахин өрсөлдөж ялалт байгуулна гэж үзэж буй олон хүн байгаа ажээ. Учир нь В.Путиныг Оросын өмнөөс шийдвэр гаргадаг үздэг. Гэвч ОХУ-ын 2012 ерөнхийлөгчийн сонгуульд Оросын улс төрийн лидерүүд хүчтэй өрсөлдөгчид болох магадлал их байгаа талаар BBC мэдээлсэн байна.
Н.Энх