Сант суманд тарваган тахал гарчээ

Хуучирсан мэдээ: 2014.09.18-нд нийтлэгдсэн

Сант суманд тарваган тахал гарчээ

Өвөрхангай аймагт тарваган тахал гарсан байна. Тодруулбал, тус аймгийн Сант сумын нэгдүгээр багийн малчин С.Мягмарсүрэн тарваган тахлаар өвчилжээ. Урьдчилсан шинжилгээгээр гэрийнхэн нь аймгийн төвөөс худалдаж авсан тарваганы давсагийг түүхийгээр нь хүүд залгиулснаас болж өвчилсөн байна.  Өөрөөр хэлбэл, хүү тарваган тахлын залгиур хоолойн хэлбэрээр өвчилсөн нь шинжилгээгээр тогтоогдлоо. Хүүгийн бие сайжирч байна. Одоогийн байдлаар 54 хүн нэгдүгээр зэргийн хавьталттай. Сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон бөгөөд Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Байгалийн голомтот халдварт өвчин судлал зэрэг байгууллага холбогдох арга хэмжээг авч байна.

Г.ТУУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж