НӨХГ болон дүүргүүдийн Өмч, газрын харилцааны албадын нээлттэй хаалганы өдөр болж байна. Тиймээс өнөөдөр иргэдэд харьяа дүүргийнхээ өмч, газрын харилцааны албан дээр очиж газрын харилцаа болон шинээр өмчлүүлж байгаа 52 байршлын тухай болон цахим бүртгэл, өмчтэй холбоотой бүхий л мэдээллийг авч болох юм байна. Мөн дүүргүүдийн Өмч, газрын харилцааны албад иргэдийн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэж, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг түргэн шуурхай өгөх юм байна.
О.САРНАЙ