Долларын ханш 1850 төгрөгтэй тэнцэв

Хуучирсан мэдээ: 2014.09.18-нд нийтлэгдсэн

Долларын ханш 1850 төгрөгтэй тэнцэв

Долларын ханш өнгөрсөн зунаас эхлэн багагүй савалгаатай байгаа. Арилжааны банкуудад зарагдаж байгаа ам.долларын ханш өнөөдрийн байдлаар 1850 төгрөгтэй тэнцэж байна.

Долларын ханш наймдугаар сарын эхээр 1905 төгрөгтэй тэнцэж байсан билээ. Долларын ханшийн өсөлтийг хязгаарлахын тулд Монголбанк долдугаар сард бодлогын хүүгээ нэмсэн хэдий ч  үр дүн муутай байгаа юм.  Гадаадын шууд хөрөнгө оруулалт болон экспортын орлого муудсан нь төгрөгийн уналт, долларын өсөлтөд сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд хэрэвзээ энэ сард Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн тохиролцоо биелэлээ олж  далд уурхайн санхүүжилтийн асуудал шийдэгдвэл долларын ханш буурах болов уу гэсэн хүлээлт байна.

 Н.ГЭГЭЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж