Игорь Грынив. Фото: @TopNewsUA / Twitter
Украины ерөнхийлөгчийн зөвлөх Игорь Грынив Донбассын онцгой статусын тухай хуулийг хагас жилийн дараа цуцлах боломжтойг хэлсэн тухай ерөнхийлөгчийн сайтад өгүүлсэн байна.
“Хууль гурван жилийн хугацаатай. Тэр нь эмх журам тогтоосон цагт хагас жилийн дараа ч үйлчлэхгүй болж болно. Хууль жилийн настай ч байж болно” хэмээн тэр хэлжээ.
Украины Засгийн газар Донбассыг сэргээн босгоход оролцох ёстойг тэр сануулаад “Донбасс бол манай нутаг орон, тэнд манай хүмүүс байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч тэр нутаг оронг сэргээн босгоход бид оролцох ёстой” гэж Грынев хэлэв.
Донбассын зарим нутаг дэвсгэрт онцгой эрх олгох хууль батлагдсны дараа зургаан депутат сайн дурынхныг өршөөлд хамруулах, онцгой статусын тухай уг хуулийг цуцлах хуулийн төслийг Дээд радад өргөн барьжээ.
Есдүгээр сарын 16-ны мягмар гарит Донбассын зарим районуудад онгой эрх өгөх тухай хуулийн төсөл батлагдсан юм. Донецк, Луганск мужуудын хүчний ажиллагааны бүсийн зарим районуудад онц эрх олгосны дагуу орон нутгийн ээлжит бус сонгуулийг ирэх арванхоёрдугаар сарын 7-нд явуулахаар товложээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР