Рад гурав дахь оролдлогоор люстрацийн хуулийг батлав

Хуучирсан мэдээ: 2014.09.17-нд нийтлэгдсэн

Рад гурав дахь оролдлогоор люстрацийн хуулийг батлав

Петр Порошенко Украины радын хуралдаан дээр. Фото: Евгений Котенко / РИА Новости

 

“Засгийг цэвэрлэх тухай (люстрацийн тухай) хуулиа Украины дээд рад гурав дахь оролдлогоороо баталлаа. Депутатуудын 231 хүний саналаар хууль батлагдсан байв. Өмнө нь төслийг хоёр удаа батлах гээд чадаагүй билээ.

 

Эхний хэлэлцүүлэг бүтэлгүйтсний дараа парламентын орчимд цугларсан олон машины дугуйнуудыг шатаав. Грушевскийн гудамжны хөдөлгөөн хэсэгчлэн хаагдсан. Мөн тэр үеэр “Барууны секторын” хэт даврагчид цагдаа нартай мөргөлдөөн үүсгэсэн байна.

 

Шинэ хуулиар “шинэ засагт итгэл төрүүлэх үүднээс мөн европ стандартын засаг байгуулах зорилгоор төрийн албан хаагчдыг  шалгах ажиллагааг зорицуулах ёстой. Депутатууд, Засгийн газрын ажилтнууд Зэвсэгт хүчний  албан тушаалтнууд ба шүүгчид шалгагдах ёстой. Хуулийн дагуу хэн нэгэн 2010-2014 оны хооронд удирдах алба хашиж байсан бол түүнийг халах ёстой. Януковичийн засагт зүтгэгчидийг зайлуулна гэсэн үг юм. Порошенко  Януковичийн засагт сайд хийж байсан ч уг  хуульд хамрагдахгүй. Ерөнхийлөгч хуулийн дагуу шалгагдах ёсгүй” аж.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж