AP Photo/ Khalid Mohammed
Америкийн тагнуулын алба Ирак дахь “Исламын улс” бүлэглэлийн дайчдын 300-350 байд агаараас цохилт өгөхөөр тогтоосон тухай Багдадын "Саут аль-Ирак" радио станц мэдээлэв.
"Америкийн нисгэгчгүй онгоцнууд есдүгээр сарын 1-нээс эхлэн ойролцоогоор зуугаад цагийн нислэг хийн "даиш"-ийн (араб хэлээр) сургуулийн лагерууд, зэр зэвсгийн агуулах зэрэг нийт 300-350 байр байрлалыг хойд, баруун, төв районуудад тогтоогоод байна” хэмээн радиостанцад Иракийн бригадын генерал мэдэгджээ. Эзлэн авсан газрууддаа исламын дайчид Засгийн газрын байрнууд, орон сууц, хөдөө аж ахуйн дэд бүтцийн байгууламжуудыг өргөн ашиглаж байгаа ба уулархаг нутгуудад агуй зэргийн нууц газруудад байрлаж байгаа нь агаараас цохилт хийхэд хүндрэлтэй байгаа гэнэ.
"Гэхдээ "даиш" байрлалаа 24 цагийн дотор байнга сольж байгаа нь Америкийн тагнуулын албанд хүндрэл учруулж байна” гэж генерал мэдээлэв.
Мягмар гаригийн/09,16/ орой Америкийн онгоцнууд Багдадаас холгүй газар Исламын дайчдын байрлалд агаарын цохилт хийсэн байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР