Apple компани оддын нүцгэн зураг хулгайлагдан цахим ертөнцөд тавигдсантай холбоотойгоор iCloud үйлчилгээнийхээ нууцлалыг сайжруулах ажлыг хийжээ.
Тэд өмнө нь хэрэглэгчийн нэр, нууц үг оруулаад л нэвтэрдэг нэг алхамт бүртгэлтэй байсан бол одооноос хоёр алхамт бүртгэлтэй болжээ.
Эхний алхмаар та нэвтэрхэд зөвхөн Find My iPhone арр л идэвхитэй байх ба өөрийн бүртгэлтэй ухаалаг гар утаснаасаа бүртгэлийг гүйцээн кодыг оруулснаар бусад үйлчилгээнүүдийг авах эрх нээлттэй болох юм байна.
Ингэснээр зөвхөн интернэт ашиглан бусад хүмүүс таны хаягаар нэвтрэх боломжгүй болж байгаа аж.
Т.БИЛГҮҮН