Барак Обама. Фото: Larry Downing / Reuters
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама есдүгээр сарын 16-ны мягмар гаригт Эбола вирустай тэмцэх зорилгоор 3000 цэргийн албан хаагчдыг Баруун Африкт илгээж буйгаа зарлав. Мөн өргөн цар хүрээний эмнэлэгийн курс, ариун цэврийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зарлаж байна хэмээн Agence France-Presse дамжуулав.
Америкийн лидер өвчнөөс урьдчилан сэргийлэх Атланта хотын төвийн ажилтай танилцаад эмнэлэгийн шинжээчидтэй уулзана. Дараа нь тэрээр вирусийн дэгдэлттэй тэмцэх талаар мэдэгдэл хийх ажээ.
Эбола хижиг энэ оны хоёрдугаар сард Гвинейд дэгдээд дараа нь хөрш Сьерра-Леоне, Либери, Нигери зэрэг орнуудад тархсан ба одоо Конго, Сенегал хүрээд байна. Цагаан ордны мэдээллээр энэ аюулт өвчнөөр үрэгдэгсдийн тоо 2,4 мянган хүн болоод байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР