Олимпийн галт бамбарын аяллын маршрут гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.05.19-нд нийтлэгдсэн

Олимпийн галт бамбарын аяллын маршрут гарлаа

Английн нийслэл Лондон хотноо болох 2012 оны зуны олимпийн наадмын галт бамбарын аяллын эхний 74 өртөөний нэр тодорхой болжээ. Зохион байгуулагчдын төлөвлөснөөр олимпийн бамбар Умард Ирландын Нэгдсэн Вант улс болон түүнийг тойрон орших арлуудын муж бүрээр нийт 12,800 км замыг туулах ажээ. Харин бамбарын бүрэн хэмжээний маршрутыг энэ оны сүүлээр танилцуулах юм.

Олимпийн ариун галыг 2012 оны тавдугаар сарын 18-нд Грекээс Их Британид авчирна. Улмаар галт бамбарын аялал 19-ний бямба гаригийн өглөө Корнволоос эхлэх ажээ. Нийт 70 өдрийн турш аялах галт бамбар Бристол, Кардиф, Оксфорд, Ноттингэм гээд Их Британийн бүхий л хотуудыг дайран өнгөрөх ажээ. Бамбар өдөрт 12 цагийн турш аялсаар 2012 оны долдугаар сарын 27-нд зуны олимпийн  XXX наадмын нээлтийн ажиллагаа болох Олимпийн цэнгэлдэхэд ирэх юм. Түүнчлэн бамбарын аялал үргэлжлэх 70 өдрийн 66 өдөрт олимпод зориулсан төрөл бүрийн тоглолт, шоу болох гэнэ.

Сонирхуулахад, 2012 оны Лондонгийн олимпийн галт бамбарын загварыг Лондон хотын дизайнер Эдвард Барбер, Жэй Осгерби нар зохион бүтээжээ. 

Б.Энхцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж