ИТАР-ТАСС/Александр Рюмин
Украины нисгэгч Надежда Савченко "Батькивщина" (“Эх орон”) ээлжит бус сонгуульд намынхаа жагсаалтыг тэргүүлэн бичигджээ. Энэ тухай намын их хурал дээр Юлия Тимошенко зарласан байна.
Тимошенко сонгуульд өрсөлдөх жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн бол түүний дараа Киев хотын зөвлөлийн депутат Игорь Луценко, "Батькивщина" намын жигүүрийн тэргүүн Сергей Соболев болон 26 настай Алена Шкрум нар бичигджээ.
Оросын Мөрдөн байцаах хорооноос Украины иргэн Надежде Савченког Төв телевизийн хоёр сурвалжлагчийг хөнөөхөд их бууны гал чиглүүлсэн гэх хэргээр яллаж байгаа бөгөөд нисгэгч эмэгтэй Оросын нутагт баривчлагдан хоригдож байна. Мөрдөн байцаалтаар Ми-24 нисдэг тэрэгний онилогч, оператор Савченко өнгөрсөн зургадугаар сард “Айдар” гэх сайн дурынхны суманд элсч, Луганскийн районд босогчдын эсрэг байлдаж байжээ.
Оросын сэтгүүлчдийн байгаа газрыг илрүүлсэн тэрээр миномётын галыг тэдэнд чиглүүлэн удирдсан хэмээн буруутгагдаж байгаа бөгөөд эл хэргийн улмаас Оросын төв телевизийн ажилтнууд Игорь Корнелюк, Антон Волошин нар амь үрэгдсэн юм.
Украины парламентын ээлжит бус сонгууль аравдугаар сарын 26-нд ядагдах бөгөөд намуудын жагсаалтын бүртгэл есдүгээр сарын 15-нд дуусчээ. Харин бие даан нэр дэвшигчид 25-ны өдрийг хүртэл бүртгүүлэх боломжтой гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР