Дуучин Amy Winehouse-ийн хөшөөг босгожээ

Хуучирсан мэдээ: 2014.09.16-нд нийтлэгдсэн

Дуучин Amy Winehouse-ийн хөшөөг босгожээ

Edutainment TV

Дуучин Эми УайнХаус /Amy Winehouse/-ийн дурсгалд зориулсан хөшөөг Их Британи улсын "Stables Market" урд талбайд босгожээ. Хөшөөг түүний төрсөн өдөр буюу 9-р сарын 14-ны ням гарагт албан ёсоор олны өмнө дэлгэн үзүүлжээ. Нээлтэд Эмигийн гэр бүлийнхэн болон олон мянган шүтэн бишрэгчид нь ирсэн байна. Эми УайнХаус, Соул, Блюс, Жааз, Регги төрлөөр уран бүтээлээ туурвидаг байсан бөгөөд 2011 оны 7-р сарын 23-нд, 27 хон насандаа архи, мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас баржээ. Дэлхий даяар 27 насандаа амь насаа алдсан алдартай уран бүтээлчдийг "Club 27" гэж нэрлэдэг ба "The Doors" хамтлагийн дуучин Жим Моррисон, "Nirvana" хамтлагийн дуучин Курт Кобейн, Гитар хөгжмийн эцэг гэгдэх Жимми Хендрикс, "The Rolling Stones" хамтлагийн үүсгэн байгуулагч, гитарчин Брайн Жонес зэрэг олон арван уран бүтээлчид багтдаг байна. /theguardian.com/

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж