АНУ-ын уулчид Монголд иржээ

Хуучирсан мэдээ: 2011.05.19-нд нийтлэгдсэн

АНУ-ын уулчид Монголд иржээ

АНУ-ын спорт авиралтын гурван уулчин Монголыг зорин иржээ. Тэд Монголын спорт авиралтын холбооны урилгаар Улаанбаатарт ирээд дөрөв хонож байна. Америкийн уулчид манай залууст уулын спорт, ханан хадны авиралтын сургалт семинар явуулж байгаа бөгөөд тэд “Тэрэлж”-д өчигдөр ээлжит сургалтаа хийсэн байна.

 Талын Монголын уулчин Эверестийн оргилд хоёронтаа гарсан амжилтаар бахархан, манай уулчидтай туршлага солилцохоор ирсэн алсын зочид Монголын уулын спортыг сонирхогч залууст уулын техник хэрэгсэл, хувцас сэлтийг бэлэглэжээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж