AP Photo/Mel Evans
"Америкийн мисс"-ээр орос цагаачлагчдын охин, Нью-Йоркт амьдардаг, 23 настай Кира Казанцев тодорлоо. Атлантик-Сити (Нью-Жерси муж) хотод болсон сүүлийн шатны шалгаруулалтыг ABC телевиз дамжуулав.
Миссийн титмийг түүнд өмнөх жилийн сайхан бүсгүй Нина Давулури шилжүүлэн өмсгөжээ. Кира Казанцев Калифорни мужид төрсөн бөгөөд сүүлийн үед Нью-Йоркт амьдарч байгаа ажээ. Бүсгүй Хофстрийн их сургуульд сурдаг ба олон улсын хуульч болох хүсэлтэй гэнэ. Шагналын 50 мянган ам.доллараа тэрээр сурлагын төлбөртөө зарцуулна гэж ярьсан байна.
Америкийн шинэ мисс гоо үзэсгэлэнгээсээ гадна Фаррелл Уильямсийн "Happy" дууг чадварлаг дуулснаараа шүүгчдийн анхаарлыг татсан байна.
“Америкийн мисс” тэмцээнд 17-24 насны бүсгүйчүүдийг оролцуулдаг ба 1921 оноос хойш зохион байгуулж иржээ. Харин “Америкийн мисс” цолыг 1951 онд бий болгосон гэнэ. Улсынхаа сайхан бүсгүйн алдрын төлөө 50 муж, Пуэрто-Рико болон Америкийн Виргиний арлуудын миссүүд өрсөлдсөн байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР