Хууль зүйн сайдад хог хүртэл хамаатай юу?

Хуучирсан мэдээ: 2014.09.16-нд нийтлэгдсэн

Хууль зүйн сайдад хог хүртэл хамаатай юу?

Цахим ертөнцөд /09.15/ “Чингисийн талбайд хэн хог тарив, түүний буруутан нь хэн бэ” гэх мэтгэлцээн өрнөж байна. Түүгээр бол өнгөрсөн амралтын өдрүүдэд Чингисийн талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулсан Хууль зүйн салбарынхан буруутай юм байх.

 

 

Муу л бол хойд талын хар овоорой гэгчээр боломжийг яаж алдахав гэсэн шиг зарим нэг хүмүүс Хууль зүйн сайдыг зэмлэж амжжээ. Эрхлэх асуудлынх нь хүрээнд хогны асуудал харьяалагддаг байсан бол одоо яая гэхэв. Гэтэл хаа хамаагүй сэдэв, хүмүүсийн чулуудсан хогийг хүртэл Хууль зүйн сайдад нялзаах гэж оролддог болжээ.

Төрийн байгууллагууд иргэдийн амралтын өдрийг тааруулан ийм өдөрлөг, нээлттэй үйлчилгээг үзүүлж л байдаг, хийж л байдаг.

Цахим үнэмлэхээ авахын тулд хэнд хандах, хүүхдийн төрсний гэрчилгээний овгийг солиулахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх, гадаад паспортын хугацаагаа сунгуулах зэрэг олон асуудлын зах зухаас шийдэх гэж яам, тамгын газрууд төв талбайд ийм өдөрлөгийг тогтмол шахам хийсээр байгаа. Тэглээ гээд хог тарьж сүйд болоод, өнөөх нь хотоор нэг тараад сүйд болоод байсан зүйл байгаагүй. Байлаа гэхэд өдөрлөгт ирж байгаа та бид, иргэд өөрсдөө хог тарьсан байж таараа. Хог, цаас үлдээсэн байлаа гэхэд тэрийг нь цэвэрлэж, олон нийтийг хамарсан үйл ажиллагааны дараа нийтийн эзэмшлийн зам, талбайг арчилж торддог Захирагчийн ажлын алба, Хот тохижуулах алба гээд холбогдох байгууллагууд нь ч байна.

Будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр гудамжинд хийсч яваа цаасыг хүртэл “Энийг Хууль зүйн салбарынхан хаяа биз” гэж харлуулах нь харин ч инээдтэй байна.

Г.ШАРХҮҮ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж