Олимп, дэлхийн аваргууд мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.19-нд нийтлэгдсэн

Олимп, дэлхийн аваргууд мэдээлэл хийнэ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Э.Бадар-Ууган, Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин Б.Наранбаатар нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ. Өсвөр үе, хүүхэд багачуудад чиглэсэн нийгмийн аян, хөтөлбөрийг дэмжиж байгаа Хөдөлмөрийн баатар, гавьяатууд энэ удаа “Амжилтын төлөө хамтдаа” байгууллагынхаа зүгээс “Эрүүл монгол хүүхэд” уриалгад нэгдэж байгаагаа зарлах ажээ. Хэвлэлийн бага хуралд хүүхдийн сайн сайхны төлөө дуу хойлоогоо нэгтгэж буй “Номин талст” хамтлагийн дуучин С.Батсүх, “Чоно” хамтлагийн дуучин Дэрмээ нарын урлагийн салбарыг төлөөлсөн залуус мөн оролцох ажээ.

Хөдөлмөрийн баатар гавьяатууд “Эрүүл Монгол хүүхэд”-ийн төлөө өөрсдийн гар утасны дугаараа дуудлага худалдаанд оруулж, зарсан орлогоо хандивлахаар төлөвлөсөн гэхчлэн шинэ мэдээллүүдийг өнөөдрийн хурлын үеэр өгөх юм байна. Та бүхнийг олимп, дэлхийн аваргууд болон авьяаслаг залуу уран бүтээлчдийн мэдээллийг хүрэлцэн ирж сонирхохыг урьж байна.

Б.Баясах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж