Жолооч нарт сургалт явуулж байна | News.MN

Жолооч нарт сургалт явуулж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

Жолооч нарт сургалт явуулж байна

Аялал жуулчлалын үндэсний төв, Авто тээврийн газар хамтран “Жуулчны аюулгүй байдалд жолоочийн үүрэг” сэдэвт цуврал сургалтыг өнөөдөр жуулчдад тээврийн үйлчилгээ үзүүлдэг 30 гаруй компанийн 220 гаруй жолоочийг хамруулан зохион байгуулж байна. Сургалт маргааш ч үргэлжлэх аж. Мэргэжлийн зөвлөх багш нар жолооч нарт Авто тээврийн тухай хууль, дүрэм, шинээр мөрдөж буй стандарт болон жуулчны тээврийн үйлчилгээнд аяллын чиглэл маршрут хэрхэн тогтоох, үйлчилгээний соёл,  эрсдэл, даатгал зэрэг сэдвээр мэдээлэл, зөвлөгөө өгч байгаа юм.
Монголд аялал жуулчлалын идэвхтэй улирал эхэлж байгаатай холбоотойгоор дээрх газрууд хамтран энэхүү сургалтыг зохион байгуулж буй бөгөөд цаашид орон даяар үргэлжлүүлэх юм байна.
Дашрамд сануулахад энэхүү сургалтыг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Эхнийх нь өнгөрсөн гуравдугаар сарын 30-31-нд зохион байгуулж байжээ.
 
 Г.Дарь

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж