Технологийн салбарын акулуудын нэг Microsoft компани сүүлийн үед ихэд алдарших болсон Minecraft тоглоомыг хийсэн Шведын Mojang фирмийг худалдаж авсан тухай BBC мэдээлжээ.
Уг наймааны өртөг нь 2.5 тэрбум ам.доллар юм байна.
Уг тоглоомын арр нь андройд болон iOS хувилбартай ба уг арр-ууд нь аль аль нь хамгийн их татагдсан шилдэг арр-ын жагсаалтыг тэргүүлдэг болоод байгаа юм.
Өдрөөс өдөрт хэрэглэгчдийнх нь тоо өсч буй уг тоглоомыг Microsoft цаашид Windows үйлдлийн системтэй ухаалаг гар утсанд зориулан сайжруулан хөгжүүлнэ хэмээн шинжээчид үзэж байна.
Уг наймааны дараа Mojang фирмийн гурван үүсгэн байгуулагч нь компаниа орхих ба бусад программ хангамжийн ажилчид нь ажлаа үргэлжлүүлэн хийх юм байна.
Т.БИЛГҮҮН