Улаанбаатарт 16 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2014.09.16-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 16 хэм дулаан байна

Баруун болон төвийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун болон зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 18-23 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас  секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус, өдөртөө бүх нутгаар 16-21 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж