“Түүхийн жимээр” олон улсын экспедици өнөөдөр Чингисийн талбайгаас аялалдаа гарлаа. “Ойрад түмэн” төрийн бус байгууллагаас санаачлан, Халимаг улсын Засгийн газартай хамтран зохион байгуулж байгаа энэхүү экспедици 1604 онд Ойрад түмний Оросын ижил мөрөн хүртэл эхлүүлсэн их нүүдлийн жимээр аялах аж. Энэ үеэр түүхт газруудаас судалгааны ажилтай холбоотой баримтуудаа лавшруулж баталгаажуулахаас гадна баримтат киноны зураг, аян замын тэмдэглэл цуврал нэвтрүүлгүүдийг бэлтгэх юм байна. Олз омог дүүрэн байна гэж аяллын багийнхан хэллээ.
Мөн онцлоход, энэхүү экпедицид Монголоос есөн хүн багтсаны нэг нь МҮОНТ-ийн сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлэн Ш.Ёолк юм. Үүнээс гадна Халимагийн талаас найман хүн, Шинжаан Уйгараас хоёр хүн тус тус багтжээ. Тэд бүтэн сарын турш 14500 км зам туулах аж.
В.ТУЯА