Кличко Европоос зэвсэг гуйгаад шагнал хүртэв

Хуучирсан мэдээ: 2014.09.15-нд нийтлэгдсэн

Кличко Европоос зэвсэг гуйгаад шагнал хүртэв

Виталий Кличко.

Фото: Александр Максименко / РИА Новости

 

Киев хотын мэр Виталий Кличко Германы Подсдам хотноо M100 Media Award гэх шагналыг Украины ардчилалыг бэхжүүлэх, сөргөлдөөнийг тайван замаар зохицуулахад оруулсан хувь нэмрийнхээ төлөө гардан авчээ.

 

Шагнал авахаас өмнө тэрээр Конрад Аденауэр сангийн арга хэмжээнд оролцон үг хэлэхдээ Украин-Оросын хил дээр хана босгохыг дэмжээд Украинд зэвсэг нийлүүлэхэд тавьсан байгаа хоригийг ёс зүйгүй хэмээн нэрлэсэн байлаа.

 

“Одоо бид үг, дэмжлэгээс илүүтэй их зүйлийг хүлээж байхад Европт зэвсэг нийлүүлэхэд тавьсан хориг хэвээрээ байгаа нь ёс суртахуунгүй” гэж тэр хэлсэн байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж