Геминоид робот хүнтэй маш төстэй

Хуучирсан мэдээ: 2011.05.19-нд нийтлэгдсэн

Геминоид робот хүнтэй маш төстэй

Осакагийн Их сургуулийн профессор Хироши Ишигуро болон ATRII  институтын япон мэргэжилтнүүд Геминоид цувралын  гурав дахь загвараа толилууллаа.

Энэ удаад робот хүнтэй адилхан байдлаараа нэлээд үнэмшилтэй харагдахуйц болжээ. Уг загварыг Данийн Ольборг Их сургуулийн профессор Генрик Шарфег дуурайлгаж хийсэн ба европ дүр төрхтэй  анхны Геминоид  юм байна.  Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар шинэ робот шинжлэх ухаан, философитой холбоотой үндсэн суурь асуултуудад хариулт авахад тус болох гэнэ.

Геминоид цувралын анхны загвар Геминоид HI-1 нь гол зохион бүтээгч Хироши Ишигурогийн дүр төрхөөр хийгдсэн байна. Харин хоёр дахь загвар Геминоид F япон эмэгтэйг дуурайлгаж бүтээсэн ба тус цувралын бүх роботыг  алсын зайгаар удирдах боломжтой аж. Эдгээр хүн роботууд  сэтгэл хөдлөл илэрхийлэн инээмсэглэж, нүдээ цавчин толгойгоо хөдөлгөж чаддаг бөгөөд энэ нь иргэдийг гайхшруулж, эгээ л удалгүй хүмүүстэй зэрэгцээд явж байхыг үгүйсгэхгүй болжээ гэцгээж байна.

С.Халиун
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж