Египтийн ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси олон улсын террорын эсрэг эвсэл “Исламын улс” бүлгийн эсрэг тэмцэхээр хязгаарлагдаж болохгүй гэж үзээд эвсэл террорын эсрэг цогц бүрэн тэмцэх ёстой гэлээ. Египетэд айлчилсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керрид тэр энэ санаагаа хэлжээ.
Египетийн тусгай албаны мэдээлсний дагуу, арми Мохаммед Мурсийг засгаас зайлуулснаас хойш хүчний олон зуун хүнийг хөнөөсөн Египетийн хамгийн аюултай “Ансар Баит аль-Макдис” бүлэглэлтэй “Исламын улс” бүлгийнхэн холбоо тогтоосон байна.
“Ансар” бүлгийн эсрэг мөн “Лалын ахан дүүсийн эсрэг хамтран тэмцэхийг ас-Сиси дэмжинэ гэж мэдэгджээ. Цэргийнхэн засаг авснаас хойш “Лалын ахан дүүс” бүлгийнхнийг террорист гэж Египет зарлан хоригложээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР