Фото: Alexa Stankovic / AFP
Францын жүжигчин, Оросын давхар иргэншилтэй Жерар Депардье уйтгар гунигаас салахад нь алкогол тус болдог гэв.
“Уйтгартай үедээ архи ууна. Хэрэв би уугаад эхлэх юм бол ердийн хүмүүстэй адил биш. Өдөрт 12, 13, 14 шил архи дарс уучихдаг. Эмч надаас архины хэрэглээг минь асуухад, би байдаг л юм гэж хариулсан” хэмээн ярьсан түүний үгнээс Le Soir сонин иш татжээ.
Тийм өдрүүдээ тэрээр оргилуун дарс эсвэл улаан дарсаар өглөөний 10.00 цагаас өмнө эхэлдэг аж. Тэгээд л дахиад оргилуун дарс дараа нь пастис гээд явна. Үдийн хоолноор хоёр шил дарс уучихдаг. Үдээс хойш оргилуун дарс, пастик, шар айраг ба нэг шилийг 17 цаг хүртэл уучихна. Орой нь архи эсвэл виски хэрэглэнэ хэмээн 65 настай жүжигчин ярьжээ. Эрүүл мэндээс нь болон эмч нар архины хэрэглээг зогсоохыг түүнд зөвлөжээ. “Ямар ч байсан би үхэх болоогүй, Өнөөдөртөө л лав үгүй. Би эрч хүчтэй хэвээр байна” гэж тэр эмч нарт хэлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР