УИХ-ын Төсвийн байнгын хороо үдээс хойш хуралдаж сая өндөрлөлөө. Түүгээр 2011 оны улсын төсвийн алдагдлыг нөхөх, төрийн албан хаагчид болон иргэдэд олгох орон сууцны урт хугацаат зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нар ирээгүй тул хойшлуулав. Дараа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.
Хэлэлцүүлгийн үеэр эрхэм гишүүн Ц.Даваасүрэн асуудалд нэлээд шүүмжлэлтэй хандлаа. Төрийн өмчийн хороо /ТӨХ/-ны үндсэн үүрэг дуусч татан буугдах хэмжээнд хүрээд байгаа. Гэтэл түүнийг тендэрийн үйл ажиллагааг зохицуулдаг байгууллага болгох гэж буй аж. Үүнийг Ц.Даваасүрэн гишүүн “Бас нэг сайн авлигач газар бий болох гэж байна” хэмээсэн юм. Аливаа салбарт тендэр тааруу болдог нь мөрдөх нэгдсэн стандартгүйгээс болдог гэж тэрбээр үзэж байлаа. Нэгэнт тогтсон стандартгүй тул Эрээний, Бээжингийн, Солонгосын бараа гэдгээр үнэлгээ тогтоодог төдий. Хямд төсрөөрөө Эрээний бараа тендэрт ялах магадлал хамгийн өндөр. Тиймд яаралтай стандарттай болох хэрэгтэйг гишүүн хэлж байлаа. “БНСУ Японоос стандарт хуулж авсан. Манайх ч гаднаас стандарт хуулж авах хэрэгтэй. Бараа, үйлчилгээ худалдаж авахад стандартгүйн зовлон үүсдэг. Орон нутгийн тендэрийн шалгаруулалтыг хөдөөд нь шилжүүлж байгаа нь асуудлыг бүр дордуулж байна. Хотод стандартгүй байхад хөдөө бүр байхгүй. Ингээд долоо дордсон хууль гаргах гэж байна” хэмээн гишүүн Ц.Даваасүрэн хэллээ. С.Оюун гишүүн түүнтэй санал нийлж хуулийг сайжруулах талаар санал гаргасан юм. Байнгын хорооны дарга Д.Хаянхирваа ч стандарт хэцүү байгааг хэлж байлаа. Гэвч олонхийн саналаар хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болж хуралдаан өндөрлөв.

Д.ОЮУН