Л.Гансүхийн өмгөөлөгч нар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2014.09.15-нд нийтлэгдсэн

Л.Гансүхийн өмгөөлөгч нар мэдээлэл хийнэ

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийн өмгөөлөгч нар өнөөдөр 11.00 цагт “Монгол ньюс” төвд мэдээлэл хийхээр болжээ.

Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөртэй холбогдуулан өнгөрсөн долдугаар сарын 30-нд баривчлан саатуулсан юм. Тэр цагаас хойш өнөөг хүртэлх хугацаанд түүнийг Төв аймгийн Урьдчилан саатуулах төвд хорьж байгаа бөгөөд “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй гэх хэрэгт буруутгаж байгаа.

Гэхдээ түүний өмгөөлөгч нарын зүгээс “АТГ нь хүний эрхийг зөрчиж байна, үйлчлүүлэгчтэйгээ уулзах эрхийг олгохгүй байна” гэх асуудлыг тавих болсон. Мөн “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэгчдийн зүгээс “АТГ ташаа мэдээлэл тарааж байна. “Нүүрс” хөтөлбөрөөс ашиг олох боломжгүй, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд олон зуун хүнийг ажлын байраар хангасан, мөн нүүрсийг тээвэрлэн Улаанбаатар хотод авчирах, түүнийг иргэдэд хүргэх гээд олон шат дамжлагатай ажил болдог. Тэр бүх зардлыг тооцох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсээр байгаа билээ.

Г.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж