Таблет, лэптоп зэрэг төхөөрөмжүүдээ цүнхэндээ хийгээд явж байхад цэнэглэгдэг бол ямар вэ. Үнэхээр янзтай биш гэж үү. Шинэ соргог бүхнийг санаачлагчдыг танилцуулж байдаг Kickstarter төслийн хүрээнд Phorce нэртэй ухаалаг цүнхийг гаргасан байна.
Уг цүнх нь 26,000 mAH багтаамжтай батерейтай ба гурав хүртлэх төхөөрөмжийг нэг дор цэнэглэх хүчин чадалтай. Гар утас, таблет, лэптоп зэргээ цэнэглэгчинд нь холбоод ажил сургуульдаа явах үед таны төхөөрөмжүүд хангалттай цэнэгээ авч амжина. Цэнэгийн багтаамж ихтэй учир гар утас таблет зэргийг 10-12 удаа бүрэн цэнэглэх боломжтой.
Уг цүнхийг өнгөрсөн онд анх танилцуулж байсан ч одоо л үйлдвэрлэж, хэрэглэгчдийн гарт хүргэхэд бэлэн болсон байна. Үнийн хувьд 349-449 ам.доллараар худалдаалж эхэлжээ.
Т.БИЛГҮҮН