Фото: Тарас Литвиненко / РИА Новости
Сүүлийн үеийн хамгийн өргөн цар хүрээтэй сонгуулийн нэгдсэн өдөр Орост ням гаригт боллоо гэж ИТАР-ТАСС дамжуулав.
Нийт 85 бүс нутгийн 84-т нь (Ингушетээс бусад) сонгогчид 43 мянган мандатын хувь заяаг шийдэж байна. Засаг захиргааны 21 төвийн болон 14 бүсийн парламентын депутатуудыг шууд сонгож байна.
Сонгогчид шууд санал хураалтаар бүсүүдийн гүйцэтгэх засаглалын тэргүүн нар мөн 30 захирагчийг сонгоно. Крым, Севастополь, Кабардин-Балкарын удагдагчид ирэх сард сонгогдох учиртай. ОХУ-ын Благовещенск, Южно-Сахалинск, Анадырь гэсэн гурван субъектын нийслэлийн мэрүүдийг мөн энэ өдөр сонгох юм.
Ням гаригт сонгуулийн нэгдсэн өдөр Камчатскт хамгийн түрүүнд нээгдлээ. Анх удаагаа Крым улс болон холбооны хэмжээний Севастополь гэсэн Оросын шинэ субъектуудад сонгууль явагдлаа.
Оросын Сонгуулийн хорооны мэдээгээр 64 мянган санал хураах байранд нийт 75 сая хүн санал өгөх ёстой. Сонгуульд оролцох эрх бүхий 69 насаас 63 нь сонгуульд бүртгүүлснээс эцсийн дүнд 56 улс төрийн нам оролцлоо.
Янз бүрийн төвшинд 100,2 мянган нэр дэвшигч өрсөлдлөө. Улс төрийн намууд сонгуулийн сандаа бараг хоёр тэрбум рублийг оруулсан байв. Хамгийн баян нам нь Жириновскийн ЛДПР болсон ба тэд 215 сая рубль цуглуулжээ. Нэгдсэн Орос гэдэг эрх баригч нам 196 сая рультэйгээр удаалсан байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР