Томоохон төслүүдэд хөрөнгө оруулах хүсэлтээ илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Томоохон төслүүдэд хөрөнгө оруулах хүсэлтээ илэрхийлэв

ХБНГУ-ын Холбооны Эдийн засаг, технологийн яамны Төрийн нарийн бичгийн дарга доктор Б.Пфаффенбах тэргүүтэй төлөөлөгчид Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтой уулзаж санал солилцлоо. Уулзалтын эхэнд сайд Д.Зоригт хэлэхдээ, Герман Улс нь Монгол Улсын хувьд гуравдагч хөрш бөгөөд эрдэс баялагийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах саналаа илэрхийлж байгаад талархаж буйгаа  илэрхийлэв.

Ноён Б.Пфаффенбах тус улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулсан тухай сайхан мэдээ дуулгалаа. ХБНГУ-ын Засгийн газраас 2010 оны аравдугаар сард “Уул уурхайн стратегийн бодлого” баримт бичгийг батлан гаргасан бөгөөд Монгол Улстай стратегийн түншийн харилцаатай ажиллах, Засгийн газар хооронд түншлэлийн хэлэлцээр байгуулах санал тавьж байв. Мөн Монгол Улсад хэрэгжих томоохон төслүүдэд Германы талаас хөрөнгө оруулж, хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ. Монгол-Германы эдийн засгийн зөвлөлдөх уулзалтыг энэ оны есдүгээр  сард Берлин хотноо зохион байгуулахаар энэ үеэр хоёр тал ярилцлаа.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж