2014 оны 09дүгээр сарын 14-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 7-12 градус, говь болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр 18-23 градус, баруун зүгийн нутгийн өмнөд, говийн бүсийн өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 12-14 градус дулаан байна. |
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус дулаан, харьцангуй чийг 94 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралтөдөртөө тогтвортой байна.
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн газар тариалангийн нутгуудаар хөрсөн дээр 5-10 градус хүрч хүчтэй цочир хүйтэрнэ.
Тариаланчдын анхааралд:
Цочих хүйтрэх тул ил задгай төмс хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг анхааруулж байна.
2014 оны 9 дүгээр сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө хүйтэрч 5-10 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө хүйтэрч 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө хүйтэрч Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө бүх нутгаар 11-16 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ. Өдөртөө 14-16 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар хүйтэрч шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө хүйтэрч 1-3 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.
2014 оны 9 дүгээр сарын 15-наас 2014 оны 9 дүгээр сарын 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
17-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 18-нд төвийн нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи хугацааны сүүлээр баруун зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 15-наас нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.