Хэт даврагчдын тоо 31 мянга хүрчээ

Хуучирсан мэдээ: 2014.09.13-нд нийтлэгдсэн

Хэт даврагчдын тоо 31 мянга хүрчээ

Хэт даврагчдын “Исламын улс” бүлэглэлийн дайчдын тоо 20-31 мянган хүрсэн талаар АНУ-ын Тагнуулын төв газраас мэдээлэв. Шинжээчдийн өмнө гаргасан мэдээгээр тэднийг тоог 10 мянга орчим гэж мэдэгдэж байсан юм. 

 

Энэ тоог 5-8 дугаар сарын хооронд авсан тагнуулын мэдээнд үндэслэн гаргажээ. Сүүлийн саруудад тус байгууллагад элсэгчдийн тоо эрчимтэй нэмэгдсэн байна. Өмнө нь “Ирак Левантегийн исламын улс” гэх нэртэй бүлэглэлийнхэн “Исламын улс” нэртэй халифатыг Ирак, Сирийн эзэлсэн нутгууддаа байгуулснаа зургадугаар сарын 29-нд зарласан юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж