Хуучирсан мэдээ: 2014.09.12-нд нийтлэгдсэн

С.Бямбацогт хаачив

“УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга хэлсэн үгэндээ эзэн болж, Засгийн газартаа хариуцлага тооцох ёстой” гэх үгийг хэвлэлийнхнээр дайж суусан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтыг сураглах хүн олон болжээ. Гэвч тэрээр тойрогтоо ажиллаад тун завгүй яваа аж. Орон нутагт ажиллах түүний томилолт энэ сарын 9-нөөс эхэлсэн бөгөөд долоо хоног үргэлжлэх гэнэ.  Одоогоор Дарви, Цэцэг суманд ажиллаад байгаа юм байна.

Харин түүнийг иргэд хэзээ Улаанбаатар хотод ирж, эрх баригчидтай тооцоо бодох бол гэж хүлээж суугаа ч энэ асуудалд яарахгүй байгаа бололтой. Намрын чуулган эхлэхээр хаашдаа “үзэлцэнэ” гэж бодсон уу, эсвэл эхлээд эрх баригч хүчнийхэн дотроо асуудлаа яаж шийдэх нь үү харъя гэж бодсон уу. Юутай ч Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах асуудлыг намрын чуулганы эхэнд оруулж шийдвэрлүүлнэ” гэх үг цөөнхийн бүлгийнхнийг нэлээд тайвшруулсан байж мэдэхээр л байна.

Д.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж