Монголын залуучуудын танил болсон “Залуу манлайлал” хөтөлбөрийг тав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн ажил төлөвлөсний нэг нь залуучуудын байгууллагын тэргүүнүүд нэг дор цуглан залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлыг өөрсдийн хүчээр хэрхэн шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн дугуй ширээний ярилцлага байх аж.
Энэхүү уулзалт ярилцлага өнөөдөр 11 цагаас “Баянгол” зочид буудалд эхэлжээ. Уулзалт ярилцлагын үеэр “Монголын Лектор” төвөөс “Залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлууд” сэдэвт судалгааны тайланг танилцуулсан байна. Түүнчлэн оролцогчид “Залуучууд төр, улс төрийн намаас хараат бусаар ажиллаж амьдрах, нийгэмд байр сууриа эзлэх боломж байна уу?” сэдвээр ярилцжээ. Энэ удаагийн дугуй ширээний ярилцлагын хамтран зохион байгуулагчаар “Лидершиф Монгол” ТББ, НҮБ-ын дэргэдэх Залуучуудын зөвлөлдөх хороо оролцож байгаа аж.

Б.Энх