Хотуудад урсах усны талаар эхлээд ярьцгаая. Таны авсан мэдлэг чинь гэртээ ус цэвэрлэн шүүгч эсвэл үйлдвэрийн савласан ус авах санааг төрүүлж магадгүй юм.
Дараа нь савласан усны тухай яриад эхлэхээр, танд хөдөө хээр иргэншлэлээс хол, хөрсний уснаас ой мод, уулаар хамгаалагдсан өөрийн булагаас ундаалмаар санагдаж магадгүй. Гэлээ ч энэ бүгд тийм аймшигтай зүйл биш л дээ. Хэрэв бидний хэрэглээний ус шаардлагаас хол байгаа ч гэсэн тэр нь оршин сууж байгаа газраа орхиод зугт гэсэн үг биш. Бидэнд олдож байгаа зүйлээ мэдэж ойлгох нь чухал. Ингээд уснаас эхлэе.
Крантны ус
Хүүхдийн сурлага нь гэнэтхэн муудаад эхэлбэл ачаалал нь ихэдлээ гэдгийг хэлээд байгаа хэрэг биш. Буруутан нь усанд агуулагдсан тугалганы хэмжээ байж болно. Шүд хорхойтохоос хамгаалан усанд нэмэрлэх фтор их байх нь тулгуур-хөдөлгөөний аппаратын өвчлөлтийг гаргаж магадгүй. Ийм маягийн айдасын олон жишээг гаргаж болно л доо. Тэгээд ч мэдлэгээр илүү эцэг эчүүд нь хүүхдүүддээ олон талаар сургаж тайлбарладаг. Тухайлбал:
-крантны усыг ямар ч нөхцөлд бүү уу;
-зөвхөн шүүсэн ус л уу;
-хэрэв гэрт усны шүүлтүүр байхгүй бол усны хлорыг нь уурштал саванд хийн шөнийн турш тавьж байж хэрэглэ;
-усыг нэгээс илүү удаа буцалгаж болохгүй, учир нь хорт хавдар үүсгэдэг диоксин гэх хорт бодис ялгарна гэх зэргээр сургадаг.
Хамгийн сүүлчийн сургамж нь гайхалтай. Яагаад гэвэл усыг дахин дахин буцалгаад байх зуршил олон хүнд байдаг. Гэхдээ энэ нь баримттай гэж эмч нар ярьж байна. Хорт хавдрын төвийн эмч ингэж тайлбарлав:
"Хлортой усыг дахин дахин буцалгаад байвал түүнд диоксин гэх хорт бодис бий болно. Тэр диоксин нь мутагеннийн (удамшлалын өөрчлөлт гаргач) ба канцерогеннийн (хорт туяа буюу хорт хавдрын генийн вирусыг өдөөгч) хорт шинж чанарыг агуулсан байгаа. Химичид үүнийг сайн мэдэх авч энэ талаар мэтгэлцээн явуулахгүй байгаа нь гайхмаар" хэмээн ярьж байна.
Өөр нэг эмчийн ярьснаар, “Одоо ус маш их бохирдсон. Түүнд 13 мянга гаруй хорт бохирдуулагч агуулагдсан байгаа. Хотын цэвэр усны сүлжээний технологи нь хлоржуулагдсан ус. Тэр бодисоор ус цэвэршүүлэгч станцуудад нянг устгадаг ба хамгийн гол аюулыг хлор агуулсан байгаа. Хлортой ус ууснаар бид өөрсдийн нянг устгадаг. Бидний нян нь интерферон гэх бодис ялгаруулдаг бөгөөд тэр нь хорт хавдрын эсрэг хамгаалалт юм. Хамгаалалтгүй болсноор бидний эрсдэл ихсэх” аюултай ажээ.
Байгалийн 10 афродизиак: зөвхөн хоолны дур хүслээ сэрээгээд зогсохгүйгээр…
Хоол бэлтгэх талын зарим нэг онцлогыг мэдсэнээр организмаа эрч хүчээр дүүргэж, сэтгэлээ сэргээж, мэдрэмжээ сэргээж болно. Байгалийн афродизиакууд (Эртний Грекийн Афродита бурханы нэрнээс нэрлэгдсэн энэ бодис нь бэлэгийн чалх сайжруулдаг. Харин анафродизиакууд нь эсрэгээр сексийн таашаал авахад саад болдог гэнэ) агуулагддаг хүнсний бүтээгдэхүүн, амтлагч, өвс ургамлаар хайрын жор бүтээж болно. Тэр нь эргээд урт удаан хугацааны харилцаа мөн түүнийг нь улам хурц тодруун болгодог тус дэмтэй.
Кофе
Энэ ундаанаас олон хүний өглөө эхэлнэ. Харин, та яагаад гэж бодсон уу? Кофе нь организмыг сэргээн сэрээдэг. Мөн тэр нь хүчтэй сэрэл үүсгэх чанартай. Хайртай хүнээ энэ ундаагаар дайлснаар хайрын харилцаагаа эхэлбэл зүгээр байх шүү!
Шоколад
Эрчүүд сэтгэлийн амрагтаа шоколад бэлэглэх нь их байдагт учир бий. Энэ бүтээгдэхүүн нь харилцааг амттай, сонирхолтой болгох увидастай. Үүнээс гадна какао нь сэтгэл санааг сэргээнэ. Түүнийг “аз жаргалын гормон” гээд байдаг нь энгийн хэрэг биш. Энэ бүтээгдэхүүнд амин хүчил болох фенилаланин гэх бодис агуулагддаг бөгөөд тэр бодис нь мэдрэмжийг сэргээх эндорфинийг ялгаруулдаг гэнэ.
Зөгийн бал
Организмыг ханиад томуу, вирус зэргийн элдэв халдвараас хамгаалахаас гадна сэрэл үүсгэх бас нэг амттай афродизиак нь зөгийн бал юм. Шидэт бүтээгдэхүүнд биологийн олон тооны бодис байгаа. Дээр үед балын дарсанд дуртай байсан гээд бодчих. Дашрамд дурьдахад баланд кокосын сүү нэмэхэд бэлэгийн хүчтэй сэрэл үүсдэг гэх.
Самарнууд
Зөгийн балыг самартай хамт хэрэглэх нь бий. Самар нь бас л байгалийн афродизиак болдог. Тэдэнд амархан шингэх уураг их учраас организмыг тийм бүтээгдэхүүн амархан цатгадаг гэнэ.
Самарнуудаас хамгийн хүчтэй афродизиак нь хушиг юм. Эр хүний хүчийг нэмэхийн тулд эртний грекчууд түүнийг ашиглаж байсан гэдэг. Газрын самар, хушны самар ч энэ талын чанараар сайн.
Далайн бүтээгдэхүүн
Хэрэв та романтик оройн хоол зохион байгуулах гэж байгаа бол далайн бүтээгдүүнийг мартаж үл болно. Хавч, далайн хавч, нялцгай биетэн, сам хорхой,наймаалж, хясаа зэргийг анхаарах хэрэгтэй. Тэдэнд төмөр, цайр гэх мэтийн эрчүүдийн чадлыг нэмдэг бодис арвин.
Хамгийн хүчтэй далайн афродизиакаар хясааг тооцдог. Домгоор Казаново өдөр бүр тавин хясааг хүнсэндээ хэрэглэж байсан гэх. Тийм хүн чинь эмсийн “зүрхийг хулгайлагч” байлгүй ч яах билээ.
Мөөг
Мөөгөнд махнаас илүү уураг бий. Уураг нь эрсийн чалхыг дээд зэргээр сайжруулдаг ажээ. Үнэгэн мөөх, улаан шарга мөөг нь сексийн дур хүслийг өдөөгч цайр ихтэй гэнэ. Трюфель, үрчлээт мөөгийг хамгийн хүчтэй афродидиак гэдэг.
Өндөг
Шарсан өндгөнд эрчүүд яагаад дуртай юм бол? Өндөг нь уураг, В1, А амин дэмээр арвин учраас л тэдний байгалийн хэрэглээнд их таардагт шалтгаан нь байгаа. Эдгээр бодисгүйгээр янаглал үгүй билээ.
Цоохор майлз
Энэ шүхэрт ургамлын төрөл фосфор, кальций, С амин дэм, калий ихтэй. Тэр нь эмэгтэйчүүд дур хүсэлд сэрэлт өгнө. Тэгээд ч маркиза де Помпадур зуушинд нь сельдерей буюу цоохор майлз байсан бол л иддэг байсан гэх түүх нь ийм учиртай аж. Эрчүүдийг татах увидастай тэр мэдэхгүй бол хэн үүнийг мэдэх билээ.
Шанц
Хайртынхаа анхаарлыг татна гэвэл түүнд корица-шанцтай жигнэмэг хийгээд өг. Энэ халуун амттан Хятадаас бидэнд ирсэн юм. Түүнд нь фосфор, магний, кальций, натрий, цайр, төмөр, зэс, селен, марганец зэргийн макро ба микро элементүүд их. Тэр бүгд нь нийлээд дархлалын системийг бэхжүүлнэ, тархины ажиллагааг идэвхжүүлнэ, мөн чалх сайжруулдаг.
Шампаны гүзээлзгэнэ
Оргилуун дарсгүй романтик оройн зоог үгүй. Түүнийг гүзээлзгэнээр даруулбал эмэгтэй гормоны төвшинг нэмэгдүүлнэ. Учир нь оргилуун дарсны хийн хөөсөнцөр дэх нүүрсийн эсгэлүүн хий нь гүзээлзгэнэ дэх жимсний сахарыг задраадагт л учир нь байгаа.
Энэ сайхан жимс зөвхөн эмэгтэйчүүдэд ч биш эрчүүдэд үйлчлэх бөгөөд түүний улаан өнгө нь тачаалд сэтгэл зүйн нөлөөтэй гэх. Мөн энэ жимсэнд В амин дэм, фолийн хүчил зэргийн ашигтай бодис байдаг.
Тархиа бэхжүүлэх: насны өвчнөөс салах 6 арга
Паркинсон, Альцгеймер зэрэг өвчнүүд болон мэдрэлийн бусад асуудлууд нас ахих үеэр таны эрүүл мэндийн хамгийн тархсан аюул юм. Мэдрэл бүдэгрэх ирээдүйгээс өнөөдөр л хамгаалж эхлэх хэрэгтэй.
1. Хөгжимтэй хөл зэрэгцүүлэх
Алхах нь ашигтайг санаж байна уу? Түүнийг хөгжмийн аяар алхаа нийлүүлэн хийвэл улам ч ашигтай. Queen хамтлагийн Another One Bites the Dust трекийн ая дор үүнийг хийгээд үзээрэй. Америкийн Питтсбургийн их сургуулийн судалгаанд харуулсанаар хөдөлгөөний тийм эвсэл ба тархины авах мэдээлэл нь хамгийн сайнаар тархинд нөлөөлдөг ажээ. Дараагийн шат нь бүжиг байж болох юм.
2. Гуравдугаар хоол хэрэггүй
Алив ингэж хийцгээе. Ойрын амралтын хоёр өдөр амттангүйгээр өнгөрөөе. Хүн 40 нас хүрсний дараа тархи нь сайн ажиллах байтугай, хатаад агшаад эхэлдэг байна. Австралийн эрдэмтэдийн тогтоосноор, цусанд нь сахар ихтэй хүмүүст энэ ажиллагаа нь тийм оншилгоогүй хүмүүсийнхээс 10 хувиар хурдан явагддаг. Десерт гэх гуравдугаар хоолноос долоо хоногт ядаж хоёр удаа татгалзах нь танд тустай.
3. Какао гэх амттан
Hypertension гэдэг шинжлэх ухааны сэтгүүлд илтгэснээр, когнитив (сэтгэцийн үйлдэл буюу хүний бодож сэтгэх, мэдрэх, суралцах чадвар) өөрчлөлт бага хүмүүсийн чадвар нь тархинд тустай флавонолами бодис ихтэй какао халбагадах болсноор эрс сайжирчээ гэсэн эрдэмтдийн судалгаа гарчээ.
4. Алсаас харагдана
Шинэ технологи нь тархины компьютерийн томографийн тусламжтайгаар та өвөө болсон хойноо зөнөглөх үү? танд ухаан бүдэгдэх эрсдэл байна уу гэдгийг тогтоож өгөх боломжийг өгөх боллоо. Танай төрөлд хэн нэгэн тийм өвчинд нэрвэгдэж байсан бол мөнгө хайрлахгүйгээр шинжилгээнд ор. Удамшил гэдэг чинь гөжүүд эд шүү.
5. Хүчтэй хүчин
Амтлагч нар чинь зөвхөн лаврын навч, давс, чинжүү гээд зогсохгүй. Гааны төрлийн куркума гэдэг амтлагчгүйгээр дээд зэргийн карри бэлтгэж болдоггүй. Тэр куркумад нь зөнөглөхийн эсрэг бодис байгаа. Шведын Линчепингийн их сургуулийн мэргэжилтнүүд куркума нь тархины судас нарийсах атеросклерозыг гаргахгүй гэж нотолжээ.
6. Шүдэнд зуугдсан эрүүл мэнд
Ямар нэгэн утгаар та бид адуунаас нэг их хол биш. Шүд эрүүл байх тусам адуу морь улам эрүүл байдаг. Бидэнд мөн адил. Бостон хотын их сургуулийнхан шүдний өвчин нь когнитив буюу сэтгэх чадвартай холбоотойг тогтоожээ. Шүдний эрүүл мэндээ сойз, ооноос гадна шүдний утсаар нэгт нэггүй цэвэрлэж бай.
Бэлтгэсэн: Ш.МЯГМАР