Прокурорууд зөвлөлдөв

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Прокурорууд зөвлөлдөв

Улсын хэмжээнд ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр ажиллаж буй  прокуроруудын дунд өнөөдөр сургалт зөвлөгөөн зохион байгууллаа. Сургалтын үеэр шүүхээс хорих ял оноосон хүмүүсийн байдалд хяналт тавих, ял завших байдлыг багасгах,  хугацаанаасаа өмнө ял завших үзэгдлийг засах талаар түлхүү ярилцсан  байна. Түүнчлэн улсад болон иргэдэд их хэмжээний хохирол учруулсан ялтан хохирлоо барагдуулахгүй  ялаас мултрах байдал их байгааг нийслэл, орон нутгийн прокурорууд онцолж байв. Тиймээс шүүхээс оноосон ялыг ялтанд  оногдуулахтай холбоотой хяналтыг сайжруулах шаардлагатай гэж үзжээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж