Неймар АНУ-Литвийн тоглолтыг үзжээ

Хуучирсан мэдээ: 2014.09.12-нд нийтлэгдсэн

Неймар АНУ-Литвийн тоглолтыг үзжээ

Испаний Мадрид, Барселина хотуудад дөрвөн жилд нэг удаа болдог сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Пүрэв гаригт(09.11) Барселина хотын Palau Sant Jordi цэнгэлдэх хүрээлэнд болсон АНУ-Литвийн шигшээ багийн тоглолтыг Бразилийн залуу од Неймар үзэж сониржээ. Энэхүү тоглолтод NBA-гийн залуу одод Литвийн багийг 96-68-ийн харьцаагаар хожиж, 2014 оны дэлхийн аваргын төлөө тоглохоор шалгарлаа. АНУ-ын шигшээ баг Франц-Сербийн хожсон багтай ирэх ням гаригт (09.14) аваргын төлөө тоглох юм.

Өнгөрсөн зуны турш дэлхийн нийтийн анхаарлын төвд байсан хөлбөмбөгийн ДАШТ Бразил улсад болсон билээ. Тус тэмцээнд тэмцээнийг зохион байгуулагч Бразил улс дөрөвдүгээр байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн. Бразилийн шигшээ багийн гол тоглогч болж байсан Неймар дэлхийн аваргыг амжилт муутай өндөрлүүлсэн. Шөвгийн наймын Колумбтай хийсэн тоглолтод Неймар бэртэл авч талбайг орхисон бөгөөд тэрээр шийдвэрлэх тоглолтод оролцоогүй юм.

Үнэт эдийн худалдаачин Неймар Сантус, Надин Сантус нарын хөвүүн, Рафаэл гэх эгчийн дүү болон төрсөн НЕЙМАР дэлхийн алдартай тамирчдын нэг билээ. Хэдийгээр энэ жилийн дэлхийн аваргаас медаль хүртэж чадаагүй ч түүний өмнө олон ДЭЛХИЙН АВАРГЫН  тоглолтууд хүлээж байна.

Ч.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж